2013年6月18日火曜日

Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу

2013-06-18 11:43:58

24662.jpg

24664.jpg

24663.jpg

24665.jpg

24666.jpg

24667.jpg

24668.jpg

24669.jpg

24670.jpg

24671.jpg

24672.jpg

24673.jpg

24674.jpg

24675.jpg

24676.jpg

24677.jpg

24679.jpg



Монголд анх удаа Тэргэнцэртэй иргэдийн загварын шоу буюу “Wheelchair fashion show” өчигдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус өвөрмөц загварын шоу нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, тэдний гоо зүйн үнэлэмжийг дээшлүүлэх, мөн нийгмийн бусад гишүүдийн хандлагыг өөрчлөх зорилготой ажээ.

“Wheelchair fashion show” шоуг “Түгээмэл хөгжил” төв, “Урлах Эрдмийн дээд сургууль”, GT загварын товчоо нар хамтран зохион байгуулав. Тус шоунд нийт 18 тэргэнцэртэй загвар өмсөгч оролцсон бөгөөд тэдний хувцсыг Урлах эрдэм дээд сургуулийн багш дизайнерууд хийж урлажээ.
 
Оролцогчид энгийн, өдөр тутмын болон гоёлын гэсэн 2-4 төрлийн загварын хувцсыг өмсөж сонирхуулан, өөрсдийн өнгө аяс бүхий хөгжмийн аян дээр өөрийгөө илэрхийлэн жүжиглэж байлаа. Оролцогчдыг тайзан дээр өөрсдийн загвараа үзүүлж байх зуур тайзны ард тэдний сэтгэгдлээс сонсоход “Дизайнеруудын хувьд бол өвөрмөц эсгүүртэй хувцас эсгэх нь бидэнд маш сайн ажлын туршлага болж, бид маш их зүйлийн сурч мэдлээ”гэв.
 
Харин энэ үдшийн “баатрууд”-ын төлөөлөл болох Болдбаатар “Миний болон бусад оролцогчдын маань сэтгэл өнөөдрийнх шиг ийм сайхан байсангүй. Бид өнөөдөр амьдрах эрч хүчийг авч чадлаа, үнэхээр сайхан байна. Бид “од” байж чадлаа” гэсээр дараагийн хувцсаа үзүүлэхээр яаран тайзан руу эргэсэн юм.
 
Тийм ээ, энэ үдэш үнэхээр сайхан, сэтгэл догдлуулсан шоу болсныг нуух юун. Манай орны хувьд 120 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий гэсэн статистик судалгаа байдаг юм билээ. Эдгээр иргэд олон хүний төлөөлөл болон зоригтойгоор, айж сандралгүйгээр, жирийн хүмүүс хүртэл ичээд гарч чаддаггүй загварын тайзан дээр гарч, өөрсдийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадсан юм. Тэдний дунд зөвхөн энэ шоунд л оролцох гэж бүтэн жил хүлээсэн хүн ч байсан юм.
 
“Тэргэнцэртэй иргэдийн шоу”-ны төгсгөлд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тайзан дээр гарч ирэн “Миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Та нар өөрсдийгөө илэрхийлж, бид чадна гэдгээ нийгэмд харуулж чадлаа. Дараа жилийн энэ шоуг ССАЖЯ бүрэн даах болно” гэсэн амлалт өгөв.
Н.БАЙГАЛЬ М.АМАРЖАРГАЛ


http://www.medee.mn/main.php?eid=32652

0 件のコメント:

コメントを投稿