2012年3月31日土曜日

2012年3月21日水曜日

2012年3月19日月曜日

2012年3月15日木曜日

2012年3月13日火曜日

Association for the Development of Mongolian Women in Europe


Mongolian Blue Spot

Mongolian blue spots are flat bluish- to bluish-gray skin markings commonly appearing at birth or shortly thereafter. They appear commonly at the base of the spine, on the buttocks and back and also can appear on the shoulders. Mongolian spots are benign and are not associated with any conditions or illnesses.

http://www.nlm.nih.gov/medlineplus/ency/imagepages/17262.htm

2012年3月12日月曜日

Н.Жанцанноров: Даяаршлын энэ эринд монгол үндэстэн нэгдэж, ойр байна гэдэг хамгийн чухал



Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноровтой ярилцлаа. 

-Тантай ихэвчлэн уран 6үтээл болоод урлаг соёлын талаар ярилцаж байжээ. Харин эл удаа арай өөр сэдвээр ярипцах гэсэн юм. Шинэ оны босгон дээр буюу Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж элэг нэгт ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан. Үүнийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Би бол талархан хүлээж авсан. Учир нь та намайг олон жилийн өмнөөс "Дэлхийн монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан"-г гадаадын эрдэмтэдтэй зөвшилцсөний улмаас байгуулаад тэр чиглэлээрээ багагүй ажил хийж, хөөцөлдөж гүйдгийг мэдэх байх. Тийм болохоор энэ асуултыг надаас асууж байна аа гэж ойлгож болох уу.

-Болно оо.
-Тэгвэл таны асуулттай холбогдуулж хэд хэдэн зүйлийн талаар эхлээд ярих нь зүйтэй байх. Манай байгууллагын хийж зүтгэж явдаг ажил их тодорхой. Ерөөсөө л дэлхийн өнцөг булан бүрт, орон оронд аж төрж байгаа монгол үндэстэн угтсаатан олонд хамааралтай. Мөн Монгол Улсын иргэн хэрнээ гадаадад удаан хугацаагаар амьдарч, тэндээ үр хүүхэдтэй болж, үр хүүхэд нь өөр улсын хэл соёлд автаж байгаа хүмүүст ч хамааралтай. Ерээд хойш манай улс үндэстнийхээ хувьд тарамдах байдалтай болсныг уран бүтээлчид бид ажиглаж байсан л даа.
Монгол угсаатнууд маань үндэсний соёл урлаг, зан заншил, өв уламжпалаараа биднээс багагүй холдчих юм бол ирээдүйд сайн нөлөө үзүүлэхгүй. Нөгөө талаар гадна байгаа иргэдийн үр хүүхэд одоо арван найм, хорин нас хэдийнэ хүрчихлээ. Миний бие гадны хэд хэдэн орноор явж, тэнд амьдарч байгаа монголчуудтайгаа уулзаж л байсан. Тэдэнд бид өв соёлоо үлдээх асуудал ихээхэн чухал байна. Үүнд л төрийн бодлого хэрэгтэй байгаа юм аа. Ухаандаа, өнөөдөр халимаг хүн хорчин хүн хоёр уулзахдаа орчуулагчаар дамжуулж ойлголцож байна. Хоёулаа л монгол үндэстэн шүү дээ. Энэ бол харамсалтай.

-Тиймээс соёл, эрдэм шинжилгээний түвшинд монгол туургатнуудаа хамтран ажиллахыг эрмэлзсэн хэрэг, тийм үү?
-Ерөөсөө л тийм учиртай. Жаахан сүржин хэлбэл, Монгол угсаатны соёлын нэгдлийг хангахад уран бүтээлчид бид зүтгэх хэрэгтэйг сайтар ойлгосон. Үүний үндсэн дээр "Дэлхийн монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сан" гэдгийг байгуулсан юм. Манайх жил бүр өөрийнхөө чуулганыг хийдэг. Монгол бичгээ хэрхэн дээдлэх үү, за тэгээд монгол цагаан идээгээ хэрхэн боловсруулах уу, монгол малын бэлчээр, монгол бөхийн уламжлал гээд олон зүйлээр симпозиум зохиосон байгаа. Энэ бүгдийг нарийвчилж ярина гэвэл барагдахгүй.

-Зарим нэг зүйлийг нь онцолж болно шүү дээ?
-Тэгвэл бөхийг онцолъё. Үндэсний бөхөө бид баяр цэнгэлийн зүйл гэж үздэг боловч монголчуудын сэтгэлд олимпийн хөтөлбөрт оруулчих юмсан гэсэн нууцхан бодол байдаг. Тэгж бодох ч хэрэгтэй. Олимпийн хөтөлбөрт оруулна гэж хүсэж л байгаа бол буриад бөх гэж ямар бөх юм, халимаг барилдаанд ямар онцлог байна, тувад ямар барилдаан байна, алша, үзэмчин, халх бөхийн барилдаан юу болж байна гэдгийг сайтар нягталж үзэх хэрэгтэй. Харахад, бүгд л хоорондоо ноцолдоод байгаа боловч цаанаа нарийн дэг жаягтай, ёс уламжлалтай шүү дээ. Үүнийг л эрдэмтэд сайн судлах учиртай. Үндэснийхээ онцлогийг аль нь хадгалж байгааг мэдрээд түүнийгээ сайн хөгжүүлэх ёстой. Тиймийн учир монгол үндэстний бөхчүүд хоорондоо барилдаж үзэх нь чухал.

-Монгол туургатны бөхийн барилдаан гэж болсон доо?
-Тийм ээ, бид дөрвөн жил дараалан зохиосныг хүмүүс мэдэж байгаа. Эхлээд Улаанбаатарт дараа нь Өвөр Монгол, Буриад, Тувад хийлээ шүү дээ. Мөн Монгол туургатны уртын дууны наадмыг зохион явуулсан. Цаашдаа монгол уламжлалаар эрдэм шинжилгээний томоохон бүтээл туурвисан эрдэмтдээ урамшуулах, монгол туургатны авьяаслаг залуусыг дэмжих, улс үндэстнийхээ хооронд багш нарын солилцоо хийх гээд олон ажил зохион байгуулна гэж бодож байгаа. Даяаршлын энэ эрин үед монгол үндэстэн олон нэгдэж, ойр байна гэдэг хамгийн чухал. Наад зах нь монгол үндэстнийхээ өв соёлыг цогцлоон байгуулна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол үндэстнээ, ахан дүүсээ эх орондоо ирэхийг уриалсан үгийг талархан хүлээж авсан минь ийм учиртай. Ер нь ерээд оноос хойш Монголын төрийн тэргүүлж байгаа шинэ цагийн удирдагчид миний саналыг, манай байгууллагын ажлыг дэмжиж ирсэн.

-Тухайлбал?
-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай "Монгол туургатны уртын дууны их наадам"-ыг өөрийн оронд зохион байгуулахад ивээлдээ авч байлаа. Тэр бол анхны наадам байлаа. Ерэн гурван он юм. Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, амаргүй л байсан цаг. Тэгэхэд төрийн тэргүүн ивээлдээ авч байсан. Миний бие бол эртнээс энэ ажилд ханцуй шамласан. 1983 онд намайг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар сонгосон юм. Энэ нь ЮНЕСКО-гийн гишүүн орны хувьд Олон улсын хөгжмийн зөвлөлийн Монголын үндэсний хорооны дарга автоматаар болж байгаа хэрэг. Ингэж л гадаад харилцаагаа соёл урлаг, хөгжмийн талаас хөгжүүлэх эрх дарх боломж нээгдсэн дээ. Дараа нь Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай Морин хуураа дээдлэх зарлиг гаргасан шүү дээ.
Тухайн зарлигаар айл бүхэн хуураа дээдлэх тухай хэлээгүй. Ерөөс Монгол үндэстний хөгжмийн, өв соёл уламжлалын сэтгэлгээнд томоохон өөрчлөлт болсон гэж боддог. Морин хуурын олон улсын наадам тухайн цагаас хойш манай улсад зохиогдлоо. Өнөө жил гурав дахь удаагаа болж байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед бас л уртын дуу, монгол үндэстний өв соёлын тухай яригдсан. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа ч соёл урлагийнхаа ажлыг орхиогүй шиг санагдана. Хоёр жилийн өмнө байна уу, "Алтаргана" Буриадын их наадам болоход түүнд оролцсон монгол үндэстний төлөөлөл болсон уран бүтээлчдийг "Монгол шилтгээн"-д хүлээн авч уулзаж байлаа. Хөлөнбуйрын буриад, Агийн буриад, Хэнтий, Дорнодын буриадуудтай оройжингоо л ая дуу, найр наадам болж байсныг санаж байна.

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан нь эдийн засаг, улс орны хөгжлийн хувьд ч ихээхэн ач холбогдолтойг Дашийн Бямбасүрэн гуайгаас аваад олон хүн хэлж байгаа. Та бол үндэстнийхээ соёл, уламжлалын талаас нь ярьж байна л даа. Өөр хэлэх зүйл юу байгаа бол?
-Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн баталсан. Түүнд Монгол гэсэн нэртэй тусгаар тогтносон орны хувьд монгол үндэстэн, угсаатан олныхоо хүнийх нь чадвар, оюуны чадамж зэргийг өөрийн оронд бий болгож, за тэгээд түүх соёл, өв уламжлалаа дээдлэн авч явах өндөр хариуцлага ганцхан манай улсад тохогдоод байгаа. Үүнийг л Монгол Улсын Ерөнхийлөгч сайтар мэдэрч элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан болов уу. Үндэсний хувьсгалын зуун жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр энэ тухай хэлсэн нь бас учиртай байх. Зуун жилийн өмнө монголчууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олоход монгол үндэстэн олны тус дэм их байсан санаа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийнх нь малгай толгойд цухалзаад явчихна билээ. Тэр аясаар л элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалчихав уу гэж тухайн үед би анзаарч байлаа. Харин нэг зүйлийг онцлоод хэлэхэд, монголчууд бид дэлхий дахинд байгаа монгол үндэстнүүдээсээ оюуны чадвар чадамж, авьяас билгийн хувьд толгой илүү байж тэднийгээ манлайлах учиртай шүү. Тиймгүйгээр энэ асуудал цаашаа сайн явахгүй. Үндсэндээ монгол үндэстний цаашдын ирээдүй нэг их гэрэлтэхгүй байх магадлалтай. Бас нэг ярвигтай зүйл байна аа.

-Тэр нь юу билээ?
-Манай ард иргэд, хэвлэл мэдээллийнхэн ч ялгазгүй, хэн нэгэн хүн улс төрийн ч бай, өөр зүйлийн ч бай, ямар нэгэн юмны талаар яриа өгөхөөр дандаа хардаж сэрдэх юм. "Энэ нөхөр хэний ч өмнөөс яриад байна. Хэний бууны нохой болчихоод үгийг нь дамжуулаад байна. Аль намын талд орчихоод байна. Хэнтэй дайсагнах гээд ийм юм яриад байна" хэмээн үргэлж хардах юм аа. Энэ нь хувь хүн үзэл бодлоо илэрхийлэхэд, ялангуяа төрийн өндөр албан тушаалтны тухай ярихад маш их дарамт учруулдаг болсон. Үүнийг танай сониноор дамжуулж хэлье.

-Ерөнхийлөгчийг монгол үндэстнээ эх орондоо ирэхийг уриалсны дараа Н.Энхбаяр хоёр хөршийн харилцаанд эвгүй байдал үүслээ, улс төрийн алдаатай үг хэллээ гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Н.Энхбаяр дарга ямар мэдэгдэл хийснийг бид мэдээгүй". Сонсоогүй, дуулаагүй юм байна. Өөрөөс тань л сонслоо. Тэгэхээр энэ асуултад тодорхой хариулт өгч чадахгүй. Яахав, Н.Энхбаяр дарга хоёр хөршийн харилцаанд муугаар нөлөөлнө л гэж үзсэн юм байна л даа. Энгийн би бодоход тийм зүйл гарахгүй биз дээ. Улс орнуудад ийм жишиг байдаг ш дээ. Наад захын жишээ татахуйд, манай хажууханд байгаа Казахстан улс иргэдээ татаж байсыг бид мэднэ. Бээжингийн олимпийн үеэр Хятадын уугуул иргэд эх орондоо ирэхэд хятадууд баярлаж л байсан. Энэ бол дэлхий нийтэд нээлттэй байдаг зүйл. Байгал нуураа Агийн буриадуудтайгаа, Хөлөнбуйрыг юм уу, Шилийн гол аймгаа Өвөр монголчуудтайгаа хамт өгчих гэж Ерөнхийлөгч хэлээгүй. Ерөөсөө л элэг нэгтнээ эх орондоо ирэхийг уриалсан. Тийм болохоор хоёр хөршийн харилцаанд эвгүй байдал үүсч, эмзэглээд байх асуудал гарахгүй байх аа. Харин ч өндөр хөгжилтэй орнуудад бүтээн байгуулалт өрнүүлж үнэт капитал болсон үндэстэн олон минь ирж Монгол Улсаа дэлхийд мандуулах юм биш үү. Ийм л сайхан ирээдүй харагдаад байгаа.
Ярилцсан Н.ГАНТУЛГА

http://www.medee.mn/main.php?eid=10683

2012年3月11日日曜日

一回忌と十三回忌


一年前の今日は日本に恐怖が襲いかかった

傷口がいまだに治らない・・・・



母親の13回忌に友人がお花を送ってくれた・・・・

2012年3月9日金曜日

My first kiss!

ENGLISH Version



 JAPANESE Version



My first kiss

Can't get no sleep tonight
It's all because of you
Even though I was with you
And we just said good night

cheeks are burning red for you
Heart is beating fast for you

At last at last ohh…

It is my first kiss chu
kiss with you
I will give you all my love
Why is it I feel this sweat and tender
Oh…I don't know why
It is my first kiss chu
kiss with you
I will give you all my love
Yes I know it's strange for a man to cry
Can't hold back
Be in love with you

And when we meet again
I know just where we'll go
All my dreams of tomorrow
Can't help but to grow and grow

All this love I give to you
Give eternally to you

For sure for sure
ohh…

It is my first kiss chu
Kiss with you
I will give you all my love
Why is it I feel this sweat and tender
Oh…I don't know why


It is my first kiss chu
Kiss with you
I will give you all my love
Yes I know it's strange for a man to cry
Can't hold back
Be in love with you

It is my first kiss chu
kiss with you
I will give you all my love
Why is it I feel this sweat and tender
Oh…I don't know why
Hajimete no chu
Kiss with you
I will give you all my love
Yes I know it's strange for a man to cry
Can't hold back
Be in love with you

2012年3月7日水曜日

2012年3月6日火曜日

2012年3月5日月曜日

A lovely scene !


https://twitter.com/#!/Baatarscc/media/slideshow?url=pic.twitter.com%2FUIUodTSy

2012年3月4日日曜日

Tsering Woeser

印——致某些人的偏见

且莫再让
轻蔑的浊水
涌出你年轻的眼
那颗散发着
酥油糌粑味儿的印
深深烙在我心上
我不沮丧
更拒绝你冷漠的
一瞥

也许
一种当然的优越
泡大了你的人生
但我不会
奉献一个附和的微笑
太阳
照着你也照着我
在一块蓝色的星球上
我们平等!

http://woeser.middle-way.net/

2012年3月1日木曜日

Yapon helnii hicheel

http://img.dwnews.com/houtai/201202/201202290256334747063.jpg