2013年6月25日火曜日

Ийм л байдаг юм байна

2013-06-25 13:35:52
 
Болгарын нийслэл Софи хотын иргэн бүр нэг хүнийг андахгүй. Хүн бол­гоны таньдаг энэ хүнийг Д.Доброев гэдэг. Нас сүү­дэр 100 хүрч яваа буурал. Доброев өвөө дэлхийн хоёрдугаар дайнд орол­цох үеэрээ сонсголын бэрхшээлтэй болжээ. Нас ахих тусам чих нь улам хатуурсан ядруухан өв­гөн гудамжинд гуйлга гуйн сууж өдрийг өнгө­рөөнө. Өвгөн саяхны нэг өдөр өнчин хүүхэд асрах төв рүү цүнх дүүрэн юм үүрээд оржээ. Асрах тө­вийнхөн "Манайх хүүхэд хардаг болохоос өнөө маргаашгүй болсон хөг­шин хүн хүлээж авдаггүй" гээд хөөж туух дээрээ тулж л дээ. Өвгөн өөрийг нь таагүй угтсан төвийн багш нарт юу ч хэлсэнгүй, үүрч явсан цүнхээ орхиод гараад явчихаж. Гайхсан багш нар цүнхийг нь нээ­гээд үзтэл 50 мянган евро гарч иржээ.

Д.Доброев өвөө бага залуугаасаа аав, ээжийн хайрыг мэдрээгүй өсчээ. Дайнаас хөгжлийн бэрх­шээлтэй болоод ирэхэд эхнэр нь хаяад явсан аж. Өнчин байхын, ган­цаар амьдрахын зовлонг мэдэрсэн өвгөн тэт­гэв­рийнхээ 80 евро, гуйлга гуйж олсон багахан мөн­гөө цуглуулж байгаад өн­чин хүүхдүүдэд өгсөн нь энэ.

Харин манай зарим залуус гуйлга гуйж олс­ноо бүү хэл, хөлс хүчээ гаргаж хөдөлмөрлөж ол­сон мөнгөө өөртөө ч за­ралгүй архиар солих юм даа.


Л.МӨНХТӨР

http://www.medee.mn/main.php?eid=33040

0 件のコメント:

コメントを投稿