2014年9月17日水曜日

Бүх дэлхийн адуучдын их наадамд Монголын баг амжилттай оролцжээ


2014-09-16 14:44:41 - Спорт
 

Бүх дэлхийн адуучдын ур чадвар, спортын их наадам Киргизстаны Чолпон Ата хотноо зохион байгуулагдаж, өнгөрсөн ням гарагт өндөрлөжээ.  Наадамд 19 орны 22 баг, 430 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорьсон байна.

Оролцогчид алыш /бүстэй барилдаан/, аламан байге /холч морьдын уралдаан/, эр эниш /Морьтой барилдаан/ гэх зэрэг 10 төрөлд өрсөлдсөнөөс Киргизстаны баг 16 алт, 20 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж, Казахстан 10 алт, есөн мөнгө, есөн хүрэл медальтайгаар удаалжээ. Монголын баг харин нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн байна. ОХУ таван хүрэл медаль авчээ. Адуучдын их наадам нь Киргизстаны Ерөнхийлөгч Алмас Атамбаевын санаачилгаар явагддаг бөгөөд дэлхийн улс орнуудын адуу маллах арга ажиллагаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.

  Д.АМАРТҮВШИН
http://www.medee.mn/main.php?eid=52362

0 件のコメント:

コメントを投稿