2014年9月16日火曜日

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ажиа гэгээнд “Алтангадас” одон гардууллаа

2014-09-16 14:32:12 - Нийслэл
AJIA
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ажиа гэгээнийг хүлээн авч “Алтангадас” одон гардууллаа. Ажиа гэгээн “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг ашиглалтад оруулан хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож, сайн үйлс бүтээсээр байгаа билээ.

Энэ үеэр Ажиа гэгээнтэн “Төр миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, шагнаж байгаад талархаж байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хичээл зүтгэл бус нийт монголчуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм” гэлээ.
Ж.ГАНАА
 
http://www.medee.mn/main.php?eid=52360

0 件のコメント:

コメントを投稿