2013年12月27日金曜日

МУИС-ийн эрдэмтэн багш нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа


Нийтэлсэн А.Пагмасүрэн - 2013.12.27


Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин, харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын гавьяат багш цолоор МУИС-ийн философийн тэнхимийн тэргүүлэх профессор Ц.Гомбосүрэн, МУИС-ийн улс төрийн тэнхимийн профессор Ц.Ганболд, Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Др Д.Дуламсүрэн нарыг Монгол Улсын гавьяат багш цолоор, Эх бичиг судлалын тэнхимийн зөвлөх профессор, төрийн шагналт Ц.Шагдарсүрэнг “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагналаа. Төрийн цол, одон медалиар шагнуулсан багш нартаа баяр хүргэж, эрүүл энх сайн сайхан, бүхнийг хүсэн ерөөе.









0 件のコメント:

コメントを投稿