2013年9月25日水曜日

Монголд анх удаа “Urban Jeans" загварын шоу боллоо

“Ажилтай орлоготой монгол хүн” хөдөлмөрийн нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр  “Монгол ур чадвар–Улаанбаатар 2013” тэмцээнийг Хөдөлмөрийн яамнаас зохион байгууллаа. Тэмцээнд хот, хөдөөгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 40 төвийн 40 суралцагч өрөг, гагнуур, гоо засал, үсчин гэсэн дөрвөн төрлөөр өрсөлдөж байна. 















МСҮТ-ийн суралцагчид “World skills international” уралдааны шалгуураар уралдаж байгаа нь Монголд анх удаагийн тохиолдол болохыг зохион байгуулагчид онцолж байлаа. Түүнчлэн өдөрлөгийн үеэр Монголд анх удаагаа жийнсэн хувцасны "URBAN JEANS" загварын шоу болов. Монголын шилдэг топ моделиуд болох Э.Одгэрэл, Г.Уранцэцэг болон энэ жилийн Тэргүүн миссээр шалгарсан мисс Н.Ану, мөн эрэгтэй загвар өмсөгч Төгсөө, Энхболд, “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгчид хүрэлцэн ирж, "URBAN JEANS" брэндийн жинсийг амилуулж үзэгчдэд толилуулсан юм. Том хүний нэг өмд ойролцоогоор материал, хийц зэрэгтэйгээ нийлээд 50-60 мянган төгрөгөөр, хүүхдийнх 30 мянга төгрөгт багтдаг. Гэхдээ тухайн өмдийг хүссэн хэлбэр загвараар болон шигтгээ, бичээс зэргээр чимэглэж өгөх бүрэн боломжтой. Тиймээс нэг өмд 50 мянгаас эхлээд сая төгрөг ч хүрч магадгүй гэнэ. Сонирхуулахад, 2014 онд судалтай жинсний загвар ноёлно гэдгийг энэ үеэр дурьдаад амжсан юм. “Денимон” ХХК нь "URBAN JEANS" брэндийн жинсэн хувцаснуудаа үйлдвэрлээд жил гаруй болж байгаа ажээ. Тус компанийхан ЖДҮ-ийн сангаас 200 сая төгрөг 5 жилийн хугацаатай авч, өөрсдийн хүчээр Монголд анх удаа "URBAN JEANS" брэндийн жинсэн хувцасуудыг үйлдвэрлэх болжээ.
 
Тэд зөвхөн танд зориулсан, үйлдвэрлэлийн алхам бүрт монгол хүний ур ухаан, хөдөлмөр шингэсэн, ертөнц дэх цор ганц өмдийг өөртөө хийлгэх боломж олгож байна. “URBAN JEANS" брэндийн жинсийг БНСУ-ын үйлдвэрлэсэн сайн чанарын цэвэр даавуугаар хийдэг. Тодруулбал дэлхийд танил болсон “Деним” хэмээх материалаар сайн чанартай эдгээр жинсүүд гардгийг тэд онцолж байлаа.

Н.БАЙГАЛЬ
  
http://www.medee.mn/main.php?eid=37010

0 件のコメント:

コメントを投稿