2013-07-02 17:54:23
Монгол Улс, БНХАУ, Казакстан хамтран Алтайн нурууг бүхэлд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх талаар дөрвөн орны Засгийн газрын түвшинд хэлэлцэх гэж байна.
ЮНЕСКО-гоос Алтайн нурууны салбар уулсын
гурван хэсгийг 1998 онд Дэлхийн өвд бүртгэсэн юм. ОХУ-ын нутаг дэвсгэрт
байдаг энэ газар нийт 1.611.457 га нутаг дэвсгэрийг хамардаг. Үүнд
Алтайн дархан цаазат газар, Катунскийн дархан цаазат газар, Укокийн
уулархаг бүс ордог. Эдгээрээс хоёр газар нь Хятад, Казахстан, Монголын
хил дамнан оршдог байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс,
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Дэлхийн байгаль хамгаалах сангийн
Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Алтайн алтан уулс-Бидний
хамтын өв” сэдэвт олон улсын хурлыг энэ сарын 3-5-нд Улаанбаатар хотод,
“Континентал” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
Энэ хуралдаанд Монгол Улс, ОХУ, БНХАУ,
БНКаУ зэрэг дөрвөн орны холбогдох яамны удирдлага,
мэргэжилтнүүд,эрдэмтэд оролцох юм. Өмнө нь энэ чиглэлээр болж байсан
хуралдаан, семинарт голчлон эрдэмтэд оролцож байсан бол энэ удаа дөрвөн
орны Засгийн газрын түвшний төлөөлөгчид ирэхээрээ онцлог юм. Талууд
санал солилцох, харилцан ойлголцох, Алтайн нурууг бүхэлд нь Дэлхийн өвд
бүртгүүлэх боломжийн талаар ярилцах юм байна.
Хурлыг ХБНГУ-ын Байгалийн нөөцийг
хамгаалах Холбооны агентлаг санхүүжүүлж буй бөгөөд Дэлхийн өвийн Хорооны
албан ёсны Зөвлөх байгууллагуудын нэг IUCN буюу Байгалийн нөөцийг
хамгаалах олон улсын холбооны мэргэжилтэн Пиерре Галланд нар уригдан
оролцох ажээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
http://www.medee.mn/main.php?eid=33431
0 件のコメント:
コメントを投稿