2012年11月28日水曜日

Цас их орсноос 16 суманд өвөлжилт хүндэрч эхэлжээ

  twitter

2012-11-28 08:54:23 - Орон нутаг
huduuОнцгой байдлын ерөнхий газраас энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг онцлов. Энэ сард хэд хэдэн удаа цас ороод байгаа. Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байгаа гэнэ. Үүнээс 30 орчим хувьд арван см-ээс дээш зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Мөн Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Завхан аймгийн Идэр, Сонгино, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас, Сэлэнгэ аймгийн Ерөө, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховд аймгийн Чандмань зэрэг сумдад цас 30-50 см хунгарлаж, шуурсан газраа 60-130 см болж өвөлжилт хүндэрч эхэлжээ. Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн мэдээгээр дээрх сумдад мал өвс, тэжээл олж идэх боломжгүй болоод байгаа юм байна. Өвөлжилт 11 аймгийн 27 суманд хүндэрч болзошгүй болоод байгаа гэнэ.
Цас их орсны улмаас Увс аймгийн Наранбулаг сумын Алдар, Хужирт багийн нутагт өвөлжиж байсан 100 гаруй айл, арван мянга гаруй малыг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн тус аймгийн Малчин сумын Хар хэрэм, Хүрэн морьт Багануур дүүргийн ойр орчмын замууд, мөн Архангайгаас цааш Завхан аймаг хүртэл, Замын-Үүд чиглэлийн замуудыг цасан шуурга шуурсантай холбогдуулан тодорхойгүй хугацаагаар хаагаад байна.

Э.ХҮРЭЛБААТАР

http://www.medee.mn/main.php?eid=23616

0 件のコメント:

コメントを投稿