2012年7月19日木曜日

“Лондон-2012” олимпод манайхаас 29 тамирчин оролцоно


“Лондон-2012” олимпод манайхаас 29 тамирчин оролцоно

2012-07-18 14:50:09
olimp
Лондонгийн олимпод манай 29 тамирчин оролцоно. Тэднийг танилцуулж байна.

1. Б.Сэр-Од (хөнгөн атлетик, мара­фон) "Хүч" спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. 2010 онд Японд болсон Хофү, Их Британийн Брайтоны марафонд түрүүлж, Берлинд Х байранд орсон. 2011 онд Японы Хофү мара­фонд түрүүлж, Лондонгийн марафонд есдүгээр байр эзэлжээ. Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. Монгол Улсын гавьяат тамирчин.

2. Л.Отгонбаяр (хөнгөн атлетик, марафон) ОУХМ тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Бээжин хотод болсон "Good luck" олон улсын "А" зэрэг­лэлийн марафонд хоёр цаг 47 мин 12 секунд гүйж Монголын дээд амжилтыг тогтоосон. 2004 оны Афины олимпод цагаан хуудсаар оролцсон төдийгүй "Парис-1999", "Осака-2007", "Берлин-2009" зэрэг дэлхийн аварга шалга­руулах тэмцээнд оролцож байсан чамгүй туршлагатай тамирчин юм.       

3. Ж.Гантөгс (байт харваа) 1987 оноос байт харваагаар хичээллэж эхэлсэн. Тэрээр өдгөө  "Нийслэл Өргөө" клубт харьяалагддаг. Таталтын чадал 19 кг, таталтын урт 75 см. Өнгөрсөн жил Итали улсын Турин хотод болсон Дэлхийн аварга шал­гаруулах тэмцээнд дөрвөн зайн нийлбэр дүнгээр 1346 оноо онож нийт 199 тамирчнаас есдүгээр байранд шалгарч олимпод оролцох эрхээ авсан.

4. Б.Урантунгалаг (байт харваа) ОУХМ тэрээр Ираны Тегеран хотноо болсон 2012 оны олимпийн эрх олгох тусгай тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан. Ираны нийслэл Тегеран хотноо болсон ААШТ-ий багийн төрөлд мөнгө, олимпийн эрх олгох тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн амжилтаараа дэлхийд чансаагаараа 25 дугаарт бичигдээд байгаа.

5. А.Тамир (усан спорт) Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос Монголын усан спортын холбоонд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирч­ныг "Лондон 2012" олимпийн наадамд оролцуулах зөвшөөрөл олгосны дагуу А.Тамир Лондонгийн усан замд уралдах эрхтэй болсон юм. А.Тамир нь "Шанхай-2011" Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олимпийн норматив хангаагүй боловч цагаан хуудас горилогчдын "FINA ta­ble point" жагсаалтад 542 оноо авснаар ийнхүү Лондонгийн олимпийг зорих эрхтэй болоод байна. А.Тамирын хувьд эрэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд хурд сорих ажээ.

6. Г.Оюунгэрэл (усан спорт) "Хан­гарьд" спорт клубийн тамирчин, усан спортын дэд мастер тэрээр мөн л Олон улсын усан спортын холбоо (FINA)-ноос өгсөн цагаан хуудсаар энэ удаагийн олимпод оролцох эрхтэй болжээ.

7. П.Сэрдамба (бокс 49 кг) Бээ­жингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөл­мөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамб өнөө жил  Азербайжаны нийслэл Баку хотноо болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр Лон­донгийн олимпод оролцох эрхээ авсан төдийгүй дэлхийн аваргаас хошой медаль зүүсэн Монголын анхны боксчин болсон билээ.

8. У.Мөнх-Эрдэнэ (бокс 64 кг) AIBA буюу Олон улсын сонирхогчийн бок­сын холбооноос ширэн бээлийт­нүүдийн дэлхийн чансааг шинэч­лэхэд Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хоёр­дугаар байрт шалгарчээ. Тэрээр дэлхийн аваргын хүрэл медальтай тамирчин юм. 

9. Н.Төгсцогт (бокс 52 кг) Хамгийн залуухан гавьяатын нэг тэрээр олим­пийн эрх олгох Азийн бүсийн тэмцээнд Пакистаны боксчин Мухаммед Вассимийг 22:9-өөр ялснаар олимпод оролцох эрхээ авсан.

10. Б.Түвшинбат (бокс 69 кг) Оюутны дэлхийн аварга тэрээр ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин юм. Тэрээр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Узбекстаны тамир­чин Машхурбек Рузиевыг 2:7-ийн харь­цаатай ялж алтан медаль хүртэхийн зэрэгцээ "Шилдэг боксчин"-ы тусгай шагналын эзэн болсон билээ. Харин тэрээр олимпийн эрхийг Ка­захстаны нийслэл Астана хотод болсон тэм­цээнээс авсан юм.

11. Д.Отгонцэцэг (чөлөөт бөх, эм 48 кг)  Залуучуудын дэлхийн аваргаас 2009, 2010 онд хүрэл медаль авсан тэрээр өнгөрөгч онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2009 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ. 

12. С.Бямбасүрэн (чөлөөт бөх, эм 55 кг) Чөлөөт бөхийн 55 кг-ын жинд манайхаас олимпод зодоглох тамир­чин. 

13. С.Батцэцэг (чөлөөт бөх, эм 63 кг) Москвагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Дэлхийн аварга хэмээх эрхэм цол авчирсан тэрээр "Хилчин" спорт клубийн тамирчин. Тэрээр өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчдийн улсын аварга болж байснаас гадна 2009 оны Ази тивийн залуучуудын аваргаас алт, 2010 оны Азийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж байжээ.

14. О.Бурмаа (чөлөөт бөх, эм 72 кг) "Хилчин" спорт хорооны бөх, Монгол Улсын гавьяат тамирчин тэрээр БНХАУ-ын Танюанань хотод болсон олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сонгон шалгаруулах гурав дахь шатны тэмцээнд түрүүлж олимпийн эрх авсан.

15. Б.Наранбаатар (чөлөөт бөх, эр 55 кг) ОУХМ, МУГТ тэрээр өөрийн гэсэн "Олимпийн танхим"-тай.

16. П.Өнөрбат (чөлөөт бөх, эр 74 кг) Хятад улсын Таюунь хотод болсон чөлөөт бөхийн тэмцээнд тэрээр амжилттай барилдаж мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр олимпийн эрхээ гардаж аваад байгаа.

17. О.Үйтүмэн (чөлөөт бөх, эр 84 кг) Финляндын Хельсинк хотод зо­хиогдсон "Лондон-2012" олимпийн наадмын чөлөөт бөхийн сонгон шал­гаруулах тэмцээнээс тэрээр МУГТ Б.Наранбаатарын хамт олимпийн эрхээ аваад байна. 

18. Ж.Чулуунбат (чөлөөт бөх, эр 120 кг) Туркийн Стамбул хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгч­дийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн билээ. Ингэснээр спортын мастер тэрээр олимпийн эрхээ авсан юм.

19. Д.Төмөрхүлэг (жүдо, эр 60 кг) Жүдо бөхийн шигшээ багийн тамир­чин, ОУХМ Д.Төмөрхүлэг "Чингис хаан" дэлхийн цомын тэмцээний аварга болсноор энэ онд хоёр дахь "Дэлхийн цом"-доо түрүүлсэн билээ. Тэрээр өмнө нь Австрийн Вена хотноо болсон "Дэлхийн цом"-д түрүүлж байсан юм.

20. Х.Цагаанбаатар (жүдо, эр 66 кг) Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд дэл­хийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж буй, Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин. Түүнийг Лондонгийн олимпоос алтан медаль авчрахыг монголчууд төдийгүй дэлхийн спортын сэтгүүлчид хүлээж байгаа.

21. С.Ням-Очир (жүдо, эр 73 кг) Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд улсдаа нэгдүгээрт бичигддэг тамирчин юм.

22. Н.Түвшинбаяр (жүдо, эр -100 кг) Монгол Улсын анхны олимпийн аварга тэрээр тус спортоор 18 нас­наасаа эхлэн хичээллэжээ. Ази ти­вийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр томоохон амжилтынхаа гарааг эхэлсэн бөгөөд "Дэлхийн цом"-ын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан юм. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин цолтой  Н.Түвшинбаяр жүдо бөхийн үндэсний шигшээ багт харьяалагдан, бэлтгэл сургуу­лилтаа базааж байна.

23. М.Уранцэцэг (жүдо, эм 48 кг) Жүдо бөхийн 48 кг-ийн жинд ма­найхаас олимпод зодоглох тамирчин.

24. М.Бундмаа (жүдо, эм 52 кг) Монгол Улсын гавьяат тамирчин тэрээр ЦЕГ-ын "Хүч" спортын хорооны тамирчин. Самбо, жүдо бөхийн үндэс­ний шигшээ багийн тамирчин тэрээр өнгөрсөн онд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн "Их дуулга" тэмцээнээс алтан мадель, Азербайжаны Баку хотноо зохиогдсон "Дэлхийн мастерууд"-ын тэмцээнээс хүрэл медаль, Хятад улсын Гуанжоу хотноо зохиогдсон Азийн 16 дахь наадамд мөнгөн медаль хүртэж спортын өндөр амжилт үзүүлсэн юм.

25. Д.Сумъяа (жүдо, эм 57 кг)  "Хилчин" спорт хорооны тамирчин тэрээр  Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос тивүүдийн эрхийн дүрмийн дагуу чансаагаараа 14 дүгээрт жагссан учраас Лондонгийн олимпод оролцохоор болжээ.

26. Ц.Мөнхзаяа (жүдо, эм 63 кг) ОУХМ тэрээр жүдо бөхийн 63 кг-ын жинд манайхаас олимпод зодоглох юм.

27. П.Лхамдэгд (жүдо, эм -78 кг) Олимпийн өмнөх жилийг гайхалтай амжилтаар эхлүүлж, "Дэлхийн цом", "Гран-при" гээд Европын цуврал тэмцээнүүдээс хос алтан медаль хүртсэн ОУХМ тэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс аваргын алтан медаль хүртсэн юм. Ингэснээр энэ удаагийн олимпод явах эрхээ авсан билээ.

28. О.Гүндэгмаа (буудлага, эм гар буу) Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин тэрээр буудлагын спортын "Гран при" тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр олимпод орох эрхээ өвөртөлсөн юм.

29. Н.Баяраа (буудлага, эр урт буу) Катарын нийслэл Доха хотноо болсон буудлага спортын Азийн аварга шал­гаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тэрээр олимпод оролцох эрхээ аваад байна.

0 件のコメント:

コメントを投稿