2014年3月12日水曜日

Монголчууд аян дайн хийхэд бороо нөлөөлсөн

2014-03-12 10:34:49 - Гадаад
aduuchinЧингэс хааны цэргүүд болон түүний үр удам яаж дэлхийн тэн хагасыг тэр дундаа Оросыг эзэлсэн гэдгийг АНУ-ын эрдэмтэд ойлгосон гэнэ. Монголчуудад бороо тус болжээ. Тодруулбал бороо орж ногоо сайн ургасан нь нөлөөлсөн байна. Монгол цэргүүдийн аян дайнд энэ л таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн аж.

Нарийн тогтолцоотой нийгэм үгүй болдог нэг шалтгаан нь цаг агаарын өөрчлөлт. Нэлээд хөгжсөнд нь шатлан салаалсан захиргаатай, хотын тогтолцоотой, наймаа арилжаа хөгжсөн, нийгмийн тэгш бус байдал илэрсэн тогтолцоотой нийгэм хамаарна. Сүүлийн үед эрдэмтэд тулгамдсан асуудлуудыг судлахдаа шинэ аргуудыг хэрэглэх болсноос хойш энэ үзэл өөрчлөгджээ. Жишээ нь одоогоос 4.1 мянган жилийн өмнө байсан Мохенжо-Даро болон Хараппын соёл иргэншил үгүй болоход ган нөлөөлжээ. III зууны үед ган болсон нь мөн Ромын эзэнт гүрэн мөхөхөд хүргэсэн байна. Колумбийн их сургуулийн эрдэмтэд Цаг агаарын өөрчлөлт нь иймэрхүү нарийн тогтолцоотой нийгэмд нөлөөлсөн асуудлыг ч судалжээ.

Чингэс хааны үед Монголын эзэнт гүрэн бий болохын өмнөхөн тал нутагт бороо хур сайтай байсантай холбон үзжээ. Ийм дүгнэлтэд хүрсэн тухай РNAS эрдэм шинжилгээний сэтгүүлээс уншиж болно. Тал нутагт судалгаа шинжилгээ хийсний эцэст эрдэмтэд монголчуудын аян дайн, цаг агаарын өөрчлөлт хоёрын уялдаа холбоог олж тогтоосон байна. Энэ судалгааг 1995 оноос хойш Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хархорин хотын ойролцоо хийжээ. Тус газраас хойд зүгт орших уулнаас 8000 жилийн өмнө дэлбэрсэн галт уул байсныг илрүүлсэн байна. Хамгийн гол нь тэндээс эрт дээр үед ургасан хуш мод олджээ. Эрдэмтэд үүнийг анзаарч 17 модыг тайран авч судалсан гэнэ. Модны өргөнийг хэмжин үзээд ган, хур бороо арвинтай жилүүд ээлжилж байсныг тогтоосон байна. 1211-1230 онд Монголд бороо урьд урьдынхаас илүү их орсныг ч олж мэджээ. Мэдээжийн хэрэг ингэснээр ногоо сайн ургаж, малд ч эерэгээр нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ногооны гарц сайн байснаар олон мал тэжээхэд ямар ч асуудал байгаагүй.

Ингэснээр монгол хүн бүр тав хүртэл морьтой байх боломж бүрдэж, тэдгээрийгээ хооллоход санаа зоволгүйгээр алсын замд гарах боломж бүрдсэн байна. Хамгийн гол нь малын тэжээлийг сайн бэлтгэн авч олон мал тэжээх болсон. Энэ нь мөн аян дайн хийх таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнээс гадна дээр дурдсан моднуудыг судалсны үндсэн дээр 1260-1266 онд Монголд нэлээд хүйтэрсэн болохыг тогтоосон юм. Хархорин үгүй болж, эзэнт гүрэн мөхсөн нь мөн л үүнтэй холбоотой.

Тэр үед Чингэс хаан аль хэдийнэ улс орноо хүү нартаа хуваан өгч, ач хүү Бат хаан нь Москва, Рязань, Владимир зэрэг хотуудыг эзлэхээр дайтаж одоогийн зүүн Европ тодруулбал Польш, Чех, Унгар, Хорват, Серби, Болгарыг эзэлсэн билээ. Америкийн эрдэмтэд энэ судалгаагаа цааш нь үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажилд нь 1.4 сая ам.доллар төсөвлөсөн гэнэ. Тэд мод, нуур байсан газруудад судалгааг хийх юм байна. Түүнээс гадна судалгаагаа баримтжуулах зорилгоор ХIII зууны түүхэн баримт бичгийг дэлгэрэнгүй судлах гэнэ.

Ю.ДЭЛГЭРМАА

http://www.medee.mn/main.php?eid=44654

0 件のコメント:

コメントを投稿