2013年12月7日土曜日

Н.Түвшинбаяр Чежүгийн гран прид аваргаллаа

2013-12-07 13:10:36 - Спорт
tuvshinbayarЖүдо бөхийн энэ оны сүүлчийн тэмцээн БНСУ-ын Чежү аралд болж буй жүдо бөхийн “Гран При” тэмцээнээр отголж байна. Уг тэмцээнд манай орноос 19 тамирчин зодоглосон бөгөөд тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д өрсөлдсөн Гавъяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа алтан медаль хүртээд байсан билээ. Тэгвэл өчигдөр -100кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө Японы нийслэл Токио хотноо болсон Гранд Слам тэмцээнээс хүрэл медаль хүртээд байсан билээ. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Чежүгийн гран пригийн эхний тойрогтоо хийлж, дараагийн барилдаанд БНСУ-ын Ким Жинуныг цэвэр ялсан юм. Удаах тойрогт Канадын ирээдүй гэгдээд буй Кайп Райсыг мөн л цэвэр буулгаснаар алтан медалийн төлөөх барилдаанд гарсан. Н.Түвшинбаяр алтан медалийн төлөө Украйны Артём Блошенкотой барилдаж илүүрхснээр алтан медалийн тавцанд зогслоо.
Э.ЭНХ

http://www.medee.mn/main.php?eid=40821

0 件のコメント:

コメントを投稿