2015-07-05 16:43:58 - Спорт
“Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан амжилттай болж байна.
Японы баг алт, хүрэл медаль тус бүр нэг,
2 мөнгөн медальтай II байр, БНХАУ-ын баг алт, мөнгө, хүрэл медаль тус
бүр нэгийг хүртсэн амжилтаар III байрт ороод байна. Харин IY байрт
Францын баг алт, мөнгөн медаль тус бүр нэгийг хүртсэн амжилтаар удаалж
байгаа бол Австри улсын баг нэг алт, нэг хүрэл медалтай Y байрт орж
ирлээ.
Өчигдөр буюу бямба гаригт эрэгтэй 73, 81
кг, эмэгтэй 63, 70 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулав.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д БНХАУ-ын тамирчин Сай Юнжиригала аваргын алтан
медаль хүртсэн бол гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгө, ОУХМ Г.Одбаяр,
Хятадын жүдоч Сүн Шуай нар хүрэл медалийн эзэд болов. Канадын жүдоч
Валоис-Портиер Антионе 81 кг-д аваргын төлөөх барилдаан Унгарын жүдоч
Унгвари Аттилаг ялж алтан медаль хүртлээ. Хүрэл медалийн эздээр манай
жүдоч, ОУХМ Н.Дагвасүрэн, Ираны бөх Маллоей Саид нар тус тус тодорлоо.
Эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ
Ц.Цэрэннадмид Японы жүдоч Миной Михог вазари үнэлгээгээр ялж багийнхаа
дөрөв дэх алтан медалийн эзэн болов. Тэрбээр хоёр өрсөлдөгчөө цэвэр
ялсан бол хоёрыг нь вазари үнэлгээгээр ялж шилдэг жүдоч болсон гэдгээ
энэ удаа дахин нотоллоо. Энэ жингийн хүрэл медалийг Хан хее Лу /БНХАУ/,
Унтервурзахер Катрин /Австри/ нар тус тус хүртлээ. Харин 70 кг-д Австри
улсын жүдоч Граф Бернадетте Хятад жүдоч Зоу Чаог аваргын төлөөх
барилдаанд цэвэр ялж алтан медалийн эзэн болов. Тус жинд хүрэл медалийг
Германы жүдоч Л.Марзок, Анголын тамирчин Морейра Антониа нар хүртлээ.
Э.БҮҮВЭЙ Гэрэл зургийг: Ц.ЭНХТАЙВАН
http://www.medee.mn/main.php?eid=65322